БНАСАУ тив алгасагч баллистик пуужинг ойрын өдрүүдэд туршиж болзошгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2022-05-20 11:56:07

ТОКИО. /Mainichi/. БНАСАУ тив алгасагч баллистик пуужинг ойрын өдрүүдэд туршилтаар харваж болзошгүй байна гэж Японы Батлан хамган хамгаалахын сайд Киши Нобүо өнөө өглөө мэдэгджээ.


Тэрбээр сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ, “БНАСАУ холын зайн тусгалт пуужин харвах зэргээр өдөөн хатгалга явуулах магадлалтай байгаа” талаар хэлсэн байна.


АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденыг Сөүл, Токио хотноо энэ долоо хоногийн амралтын өдрүүдээр айлчлах үеэр БНАСАУ цөмийн юм уу пуужингийн туршилт явуулж магадгүй гэдэгт Япон, БНСУ, АНУ санаа зовниж байна. 

Холбоотой мэдээ