Лаос улсад бензиний хомсдол үүсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ankhbayar.abr@yahoo.com
2022-05-17 14:14:04

ВЬЕНТЬЯН. /Reuters/. Лаосын газрын тосны томоохон нийлүүлэгч даваа гарагт орон нутгийн бензиний нийлүүлэлтэд тодорхой хэмжээний хомсдол үүсч магадгүй гэжээ.


Тус улсын Засгийн газар газрын тосны үнийн огцом өсөлт, сандарсан худалдан авалтын асуудлыг шийдвэрлэхийн тулд шуурхай хуралдаан зарласан байна.


Лаос улсад тавин гурван шатахуун түгээх станц ажиллуулдаг “Thai Oil and Gas компани шатахууны түгээлтийг хэвийн байлгахаар төлөвлөж байгаа ч хомсдол үүсч магадгүй байгаа талаар “Reuters агентлагт мэдээлжээ.


Тус улс нь газрын тосны ихэнх хувийг хөрш Тайланд улсаас авдаг. Мөн тус улсын мөнгөн тэмдэгт суларсан, өндөр инфляц, газрын тосны зах зээлийн тогтворгүй байдал зэргээс шатахуун импортлогчид олон нийтийн эрэлт хэрэгцээг хангахад хүндрэл учраад байна.


Өнгөрсөн долоо хоногт Лаос улсад шатахуун түгээх олон станц хаагдаж, хэрэглэгчид шатахуун нөөцлөхийн тулд олон цагаар дугаарлаж байжээ.      

Холбоотой мэдээ