Шүлхий өвчний голомтыг бүрэн дарж, ногоон бүс боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-05-16 16:22:31

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Онцгой комисс, МЭГ-аас 20 сумын нийт мэдрэмтгий мал, амьтныг шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэхээр дархлаажуулалт хийлээ.

Аймгийн хэмжээнд 161.455 толгой мал, амьтныг дөрөвдүгээр сарын 18-наас энэ сарын 5-ны хугацаанд дархлаажуулалтад хамруулсан байна. Мөн хязгаарлалт тогтоогоод байсан сумдад шүлхий өвчний голомт бүрэн дарагдсан тул ногоон бүсэд шилжүүлжээ.

Цаашид малчид болон мал бүхий иргэд малын шилжилт хөдөлгөөнийг хийхдээ аймгийн Мал эмнэлгийн газарт мэдэгдэн, зөвшөөрөл авахыг тус газраас анхааруулж байна.

Ташрамд дуулгахад, Баянхонгор аймгийн хэмжээнд энэ онд 9 суманд шүлхий өвчний 16 голомт бүртгэгдэж, 4353 мал өвчилсөн. Ийнхүү дархлаажуулалт хийж, тогтсон хугацаанд мал амьтан өвчилсөн шинж тэмдэг дахин илрээгүй тул ногоон бүс рүү шилжиж байгаа аж.

Холбоотой мэдээ