Солонгосын хөдөлмөрийн нам байгуулагдсаны ойн арга хэмжээ эхэлжээ

Дэлхийд | Нийгэм
jargal@montsame.mn
2015-10-02 15:46:07

ПХЕНЬЯН. /TASS/. Умард Солонгосын үндэсний баяр болох Солонгосын хөдөлмөрийн нам байгуулагдсаны 70 жилийн ойн баяр ёслолын арга хэмжээ тус улсад орон даяар эхэлжээ. Уг баярыг энэ сарын 10-нд өргөн дэлгэр тэмдэглэнэ.

Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн мэдээлснээр, Пхеньян хотод өнөөдөр намын үйл ажиллагаанд зориулсан эрдэм шинжилгээний симпозиум болсон байна.

Нам үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан Умард Солонгосын эрх баригчид “томоохон наадам болон улс төрийн чухал арга хэмжээнүүдийг” зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. Аравдугаар сарын 10-нд цэргийн парад болон “Солонгосын ардын армийн хүчин чадлыг, мөн ард түмэн удирдагч Ким Жөн Уныг тойрон нягтран нэгдсэнийг дэлхий дахинаа харуулах” хөдөлмөрчдийн жагсаал болно.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд