Булган аймагт 1,3 сая шахам төл бойжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-05-13 08:29:08

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт энэ оны эхний төллөвөл зохих хээлтэгч малын 80,9 хувь төллөж, нэг сая 288,0 мянга гаруй төл бойжиж байна. Энэ жилийн төлийг 99,2 хувиар бойжуулж байгаа бөгөөд 142 ботго, 43,9 мянган унага, 58,0 мянган тугал, 751,5 мянган хурга, 417,5 мянган ишиг хөрвөжиж байна.

Булган, Гурванбулаг, Дашинчилэн, Могод, Рашаант суманд унага, Булган, Гурванбулаг суманд тугал, Сэлэнгэ суманд хурганы хорогдолгүй төлөө эсэнд бойжуулж байна гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар мэдээллээ.

Холбоотой мэдээ