Улаанбаатар хотод халдварын 31, орон нутагт 7 тохиолдол бүртгэгдэв

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2022-05-09 11:03:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 38 тохиолдол шинээр бүртгэгджээ. Энэ нь өчигдрийнхөөс 23 тохиолдлоор бага үзүүлэлт юм. 

 

Шинээр бүртгэгдсэн халдварын тохиолдлын 31 нь Улаанбаатар хотод, 7 нь орон нутагт батлагдсан байнаИнгэснээр манай улсад бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдлын тоо 922 308 болжээ.

 

Мөн хугацаанд халдварын улмаас нэг хүн нас барснаар нийт 2111 хүн эндээд байгаа аж.

Холбоотой мэдээ