Европыг зорих дүрвэгсдийн тоо 1.4 саяд хүрч магадгүй

Дэлхийд
nyamtulga@montsame.mn
2015-10-02 15:19:33

НҮБ. /NHK/. Энэ жил болон ирэх жилд Газар дундын тэнгисээр дамжин Европыг зорих цагаач, дүрвэгсдийн тоо 1.4 саяд хүрч магадгүй гэж НҮБ-ын дүрвэгсдийн агентлаг мэдэгдэв.

Энэ жил Ойрхи Дорнод болон Африкийн 500 мянга гаруй дүрвэгч, цагаач Европ руу орсон нь 2014 оныхоос хоёр дахин илүү үзүүлэлт юм.

Аюулгүй байдал, хамгаалалт хүссэн 700 мянга хүртэлх хүмүүсийг энэ онд Европт хүлээн авах төлөвлөгөө боловсруулж байгаагаа НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан дээд комиссарын газар өчигдөр гаргасан тайландаа дурдав.

2016 онд дээрхтэй адил эсвэл илүү ч тооны дүрвэгч ирж магадгүй гэдгийг мөн дурджээ.

Одоогийн байдлаар Европт хүрээд байгаа хүмүүсийн 54 хувь нь Сирийн дүрвэгсэд байна гэж НҮБ-ын агентлаг мэдэгдлээ.

Дүрвэгсдийн урсгал бидний төсөөлж байснаас хэт их давсан гэж тус байгууллагын хэвлэлийн төлөөлөгч Уильям Спиндлер мэдэгдээд, дүрвэгсдэд зориулах 128 сая долларын тусламж хүссэн байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд