Нэг кг ноолуур 90 мянган төгрөгийн үнэтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-04-22 15:43:06

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Ховд, Алтай, Дарви суманд ямаа самнаж, ноолуур бэлтгэж эхэлжээ. Тус аймагт нэг кг ноолуур 90 мянган төгрөгийн үнэтэй байна.

Тус аймгийн 17 сумын 91 багийн 8000 гаруй малчин өрхийн хотонд 3.6 сая орчим мал хаваржиж байгаа. Цаг агаарын төлөв байдлаас шалтгаалан хөдөөгийн сумдад ямаа самнах, ноолуур бэлтгэх ажил харилцан адилгүй явж байна. Одоогоор дээрх гурван сумын малчид ноолуур бэлтгэн, зах зээлд нийлүүлж эхэлсэн гэх мэдээлэл байна. 


Ташрамд, Ховд аймгийн хэмжээнд мал төллөх болон тарга тэвээрэг муутай малд өвс, нэмэгдэл тэжээл өгөх, хаваржилтын бусад ажил үргэлжилж байна.

Одоо Чандмань, Манхан, Алтай, Зэрэг, Булган, Жаргалант, Үенч суманд бэлчээрийн төлөөлөх ургамал цухуйж эхэлсэн. Харин уулын бүсийн Дуут, Мөнххайрхан суманд агаар хөрсөндөө ихэвчлэн хасах градустай хонож байгаа учраас ургамал цухуйж эхлээгүй байна.  

 

Холбоотой мэдээ