Үнээ үндэслэлгүйгээр өсгөсөн “Риц-Карлтон”-ыг торгов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2016-07-30 11:41:43

БЭЭЖИН./TASS/. Хятадын эрх баригчид “үйлчилгээнийхээ үнийг үндэслэлгүйгээр өсгөсөн” гэх шалтгаанаар Бээжин хот дахь тансаг зэрэглэлийн "Ritz-Carlton" зочид буудлыг 2 сая юань буюу 300 мянга орчим доллароор торгосон байна. Энэ тухай БНХАУ-ын Хөгжил, шинэчлэлийн хорооноос гаргасан мэдээлэлд дурджээ.

Тус зочид буудлын захиргаа НӨАТ-ын тогтолцоонд шилжсэн гэдгээр шалтаглан нийтийн хоолны үйлчилгээ болон бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсэн нь хэрэглэгчдийн зүгээс гомдол гаргахад хүргэсэн байна.

Хятадын Засгийн газар санхүү, барилга, үл хөдлөх хөрөнгө болон үйлчилгээний салбарт аж ахуйн үйл ажиллагаанд ногдуулдаг байсан татварыг халж, нэмэгдсэн өртгийн албан татварыг бий болгосон юм. Уг татварын хэмжээ барилга болон үл хөдлөх хөрөнгийн салбарт 11 хувь, санхүүгийн болон үйлчилгээний салбарт  6 хувь байх ажээ.

Д.Нямтулга 

 

 

Холбоотой мэдээ