Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-06-12 10:13:04

ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 12 /Reuters/. Хятадын тал соронз, газрын ховор элементүүдийг нийлүүлж, АНУ хятад оюутнуудыг коллеж, их дээд сургуулиуддаа элсүүлэхийг зөвшөөрснөөр Хятадтай хийсэн АНУ-ын гэрээ эцэслэгдлээ гэж Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гарагт мэдэгджээ. 


“Бидний зүгээс 55 хувь, Хятадын талаас 10 хувийн татварыг тус тус ногдуулна. Харилцаа сайн байна!” гэж Д.Трамп Truth Social” нийгмийн сүлжээний хуудсандаа бичээд, өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Түүний хэлснээр, хэлэлцээрийг өөрөө болон Ши Жиньпин дарга нар эцсийн байдлаар батлах ёстой байна.


Цагаан ордны төлөөлөгчийн хэлснээр, уг хэлэлцээрийн дагуу Америкийн тал Хятадын импортын бараанд 55 хувийн татвар ногдуулж байгаа бөгөөд үүнд харилцан ногдуулах татварын 10 хувийн суурь татвар, фентанилын наймаатай холбоотой 20 хувийн татвар, урьд нь ногдуулаад байсан 25 хувийн татвар багтаж байгаа ажээ. Харин Хятадын тал АНУ-ын импортын бараанд 10 хувийн татвар ногдуулна гэж тэрбээр нэмж хэлжээ.


Мягмар гарагт АНУ, Хятадын төлөөлөгчид худалдааны асуудлаар өмнө нь хүрсэн тохиролцоогоо хэвийн үргэлжлүүлж, Хятадын газрын ховор металлын экспортын хязгаарлалтыг арилгахаар тохиролцсон гэдгээ мэдэгдсэн юм.

Холбоотой мэдээ