Хаврын тариалалтад 8269 тонн үр шаардлагатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-04-07 09:44:53

Булган /МОНЦАМЭ/ Булган аймаг энэ хавар 42,2 мянган га талбайд үр тариа тариална. Энэ хаврын тариалалтад нийтдээ 8269 тонн буудайн үр шаардагдахаас аж ахуйн нэгж, иргэд 5549 тонн үрийг нөөцөлж, 2724 тонн үр дутагдах тооцоо гарч, нэмж шаардагдах үрийн захиалгыг сумдын мэргэжилтнүүдээс авч нэгтгэн, Хөдөө аж ахуйг дэмжих санд уламжлаад байна гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар мэдээллээ.

Тус аймаг дахь Хөдөө аж ахуйг дэмжих сангийн салбарт “Буриадская-551” сортын үр 1549,5, ”Буриадская остистая” сортын үр 533,47, “Алтайский-75” сортын үр 1142, нийт 3227 тонн үрийн нөөц байна. 

Холбоотой мэдээ