Үхэр, могой жилтнээ эерэг сайн хэмээжээ

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2022-04-02 07:22:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын дөрөвдүгээр сарын 2. Бямба гараг. Билгийн тооллын XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн хаврын адаг хөх луу сарын 1. Санчир гараг. Шийдэм одтой, нэг цагаан мэнгэтэй, хөхөгчин тахиа өдөр.

 

Өдрийн наран 6 цаг 29 минутад мандан, 19 цаг 23 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу.

 

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Холбоотой мэдээ