30 гаруй аж ахуйн нэгж иргэний тохирлын гэрчилгээг сунгажээ

ОРОН НУТАГТ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-04-01 15:53:18

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсээс он гарсаар 30 гаруй аж ахуйн нэгжийн тохирлын үнэлгээ хийж хугацааг сунгажээ.

Баталгаажуулалтын зөвлөлийн хурлыг сар бүр хийж, тохирлын үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасан аж ахуйн нэгжүүдэд хяналт хийж, хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэдэг. Гуравдугаар сард гэхэд баталгаажуулалтын зөвлөлийн хоёр удаагийн хурал хийж Улиастай, Баянхайрхан, Баянтэс суманд үйл ажиллагаа явуулж буй зургаан аж ахуйн нэгж, гурван хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэний худалдаа үйлчилгээний газарт тохирлын үнэлгээ хийсэн дүнг хэлэлцэж тохирлын үнэлгээг хийж хугацааг нь сунгажээ.

Мөн гурван сумын зургаан хүнсний худалдааны газар, нэг ресторан, нэг савласан усны үйлдвэрлэлд тохирлын үнэлгээ хийж дүнг хэлэлцэж хугацааг сунгасан шийдвэрийг гаргаад байна. Манайх "стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хууль, Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган, аймгийн хэмжээнд үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж буй байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг стандартчилал, баталгаажуулалт, хэмжил зүйн бодлогоор дэмжин ажилладаг байгууллага юм.

Мөн Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хууль, “Хэрэглэгчдийн эрх хамгаалах тухай хууль” тэдгээртэй холбогдон гарсан тогтоол, дүрэм, журмыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд шинээр батлагдсан, шинэчлэгдэн нэмэлт өөрчлөлт орсон үндэсний стандартын талаарх мэдээллийг иргэн, аж ахуйн нэгжүүдэд мэдээлж, зөвлөгөө өгдөг. Өнгөрсөн онд стандартын салбар сангаар 130 орчим байгууллага, аж ахуйн нэгжийг 25 төрлийн 134 стандартаар хангаж ажилласан байна гэж аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсээс мэдээлэв. 

Холбоотой мэдээ