Чехийн Ерөнхий сайд П.Фиала коронавирусний халдвар авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ankhbayar.abr@yahoo.com
2022-03-30 15:18:53

ПРАГА. /Xinhua/. Чехийн Ерөнхий сайд Петр Фиалагийн коронавирусний шинжилгээний хариу эерэг гарчээ.


Тэрбээр өөрийн твиттер хуудсандаа, 29-ний өдөр PCR шинжилгээний хариу нь эерэг гарч, журмын дагуу 7 хоног тусгаарлагдах шаардлагатай ба аль болох түргэн хугацаанд ажилдаа эргэн орно гэж нийтэлсэн байна.


Тус улсын Эрүүл мэндийн яамны хамгийн сүүлийн үеийн статистик мэдээллээр, 29-ний өдрийн байдлаар тус улсад коронавирусний батлагдсан нийт тохиолдлын тоо 3.79 саяд хүрчээ. 

Холбоотой мэдээ