Хулгана, бич жилтнээ эерэг сайн хэмээжээ

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2022-03-28 06:47:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын гуравдугаар сарын 28. Даваа гараг. Билгийн тооллын XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн хаврын дунд харагчин туулай сарын 26. Сумъяа гараг. Тооно одтой, зургаан цагаан мэнгэтэй, цагаан луу өдөр.

 

Өдрийн наран 6 цаг 39 минутад мандан, 19 цаг 15 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.


Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх бороо хур оруулах, зэтгэрийг номхотнох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, аөлөг тэжээхэд муу.

 

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулбал жаргал үргэлжид ирэх сайн хэмээжээ.

Холбоотой мэдээ