Төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр 245 иргэн бүртгүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-03-22 14:07:48

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр 245 иргэн бүртгүүлжээ. Шалгалтын бүртгэлийг хоёрдугаар сарын 7-ноос гуравдугаар сарын 19-ний 09.00 цаг хүртэл 30 хоногийн хугацаанд хийсэн байна.

Төрийн албаны энэ удаагийн ерөнхий шалгалтыг мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийн дагуу халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан, аймаг, нийслэлийн Салбар зөвлөл, Төв болон салбар комисс, олон нийтийн хяналт дор зохион байгуулна.

Шалгалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Баянхонгор аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс авах боломжтой.

Холбоотой мэдээ