Дундговийн Засаг даргаар О. Бат- Эрдэнийг батламжлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-07-27 12:54:02

Дундговь аймгийн ИТХ- ын анхдугаар хуралдаанаас О. Бат- Эрдэнийг аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэн Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлаад байсан. 

Өчигдөр Ерөнхий сайд Ж. Эрдэнэбат Дундговь аймгийн Засаг даргаар О. Бат- Эрдэнийг батламжиллаа.

О. Бат- Эрдэнэ нь физик, байгалийн шинжлэлийн багш мэргэжилтэй. Сайнцагаан сумын “Эрдмийн далай” цогцолбор сургуульд багш, Гурвансайхан сумын дунд сургууль, Сайнцагаан сумын “Говийн ирээдүй” цогцолбор сургуулийн захирлаар тус тус ажиллаж байсан. 2015 оноос аймгийн МАН- ын хорооны дэд даргаар ажиллаж байгаад  ийнхүү Засаг даргаар томилогдож байна.

Тэрээр аймгийн ИТХ- д хоёр дахь удаагаа сонгогджээ.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ