Морь, нохой жилтнээ эерэг сайн хэмээжээ

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2022-03-14 05:57:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын гуравдугаар сарын 14. Даваа гараг. Билгийн тооллын XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх усан Бар жилийн хаврын дунд харагчин туулай сарын 11. Сумъяа гараг. Найралт эх одтой, хоёр хар мэнгэтэй, улаан бар өдөр.


Өдрийн наран 7 цаг 08 минутад мандан, 18 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.


Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, хараал жатхыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Золигт гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу.

 

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойшоо мөрөө гаргавал зохистой. Тэрүүд өдөр. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулбал эрхтэн хурц болно хэмээжээ.

Холбоотой мэдээ