Дундговьд үйлдвэрлэв төвийн нээлтийн үеэр үзэсгэлэн гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-03-07 13:20:04
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Мандалговь хотноо орон нутгийн иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг борлуулах, зах зээлд зуучлах “Дундговьд үйлдвэрлэв” төвийн нээлтийг 3 дугаар сарын 6-нд хийлээ.

Тус төвийг ХХААЯ-ны дэргэдэх Зах зээл бэлчээрийн удирдлага төсөл, орон нутгийн хөгжлийн сангийн 400,0 гаруй сая төгрөгийн хөрөнгөөр барьж ашиглалтад хүлээлгэн өгсөн юм.

Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат төвийн нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Дундговь аймгийн баялаг бүтээгчид болох жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, идэвхжүүлэх, сурталчлах, тэдний үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг шимтгэлгүйгээр борлуулах боломжийг олгож байгаа бөгөөд цаашид аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхааран жуулчдад зориулсан онцлог бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн борлуулах, өрхийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд хамтын  ажиллагаагаа өргөжүүлнэ” хэмээнд онцоллоо.

Тус төвийн нээлтийн үзэсгэлэнд 7 сумын 55 өрх арьсан урлал, ноос ноолуур, сүү, цагаан идээ, модон болон төмөр хийц, уран зураг, хатгамал зэрэг 10 гаруй нэр төрлийн 100,0 гаруй сая төгрөгийн бараа бүтээгдэхүүнээ тавьж, үйл ажиллагаагаа сурталчлан  гурван зуу гаруй төгрөгийн борлуулалт хийжээ.

Холбоотой мэдээ