“The Batman” нээлтээ хийсэн долоо хоногтоо шилдэг кинонуудын жагсаалтыг тэргүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2022-03-07 12:08:58

ВАШИНГТОН. /AP/. Америкийн “Warner Bros” компанийн уран бүтээл “The Batman” кино нээлтээ хийсэн долоо хоногтоо Хойд Америкийн шилдэг кинонуудын жагсаалтыг тэргүүлж, гурван хоногт 128.5 сая ам.долларын ашиг орлого олсон талаар “Comscore” судалгааны компани ням гарагт мэдээллээ.


DC Comics” цувралын Бэтмений дүрээс сэдэвлэсэн энэхүү кино нь 2022 он гарснаас хойших хамгийн амжилттай нээлтээ хийсэн уран бүтээл болсноос гадна энэ онд Хойд Америкийн кинотеатруудад нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо хамгийн их орлого олсон кино болжээ. Мөн “COVID-19” цар тахлын үед нээлтийнхээ амжилтаар “Spider-Man: No Way Home” араас хоёрдугаарт бичигдсэн байна.


Америкийн найруулагч Мэтт Ривзийн бүтээсэн, 200 сая ам.долларын өртгөөр бүтсэн “The Batman” киноны гол дүрд Британийн жүжигчин Роберт Паттинсон тоглосон бол бусад дүрийг Зои Кравиц, Пол Дано, Жеффри Райт, Жон Туртурро, Питер Сарсгаард, Жейми Лоусон нарын жүжигчид бүтээжээ.


Кино үнэлгээний “Rotten Tomatoes” цахим хуудасны мэдээллээр “The Batman” кино одоогоор 85 хувийн үнэлгээтэй байна. Мөн кино үзэгчдийн хувьд “A-” үнэлгээ өгснийг “CinemaScore” цахим хуудасны мэдээлэл харуулж байна. Энэхүү кино нь өнгөрсөн амралтын өдрүүдэд хилийн чанадаас 120 сая ам.долларын орлого олсноор нийт орлогынх нь хэмжээ 248.5 саяд хүрээд байгаа ажээ. 

Холбоотой мэдээ