Боксын залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд 31 байгууллагын 171 тамирчин өрсөлдөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-03-02 14:56:06

Булган /МОНЦАМЭ/ Ази тивийн хошой аварга, Монголын боксын спортын ууган гавьяат тамирчин, Ардын багш Х.Алтанхуягийн нэрэмжит Боксын залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн Булган аймагт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Боксын залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний нээлт өнөөдөр болж, аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат, Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ,  гавьяат тамирчин, Ардын багш Х.Алтанхуяг нарын хүмүүс оролцлоо.

Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд 31 байгууллагын 171 тамирчин өрсөлдөж байна. Ирэх ням гарагт шигшээ тулаанууд болж аваргууд тодорно.

Холбоотой мэдээ