Хүүхдийн сувилал ажиллаж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
sarantsetseg@montsame.gov.mn
2016-07-22 12:59:35

Дорнод аймагт “Хүүхдэд ээлтэй засаглал 2016” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Орон нутгийн төсвөөс санхүүжүүлэн хүүхдийн сувиллыг хоёр дахь жилдээ ажиллууллаа.

Сувилал  нь тэжээлийн доройтолтой, суурь өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй гэхчлэн зорилтот бүлгийн хүүхдүүдэд чиглэсэн гэдгээрээ онцлог.

-Дорнодын ирээдүй болсон хойч үе маань эрүүл саруул өсөн бойжих учиртай. Энэ сувиллыг орон нутгийн бодлогоор  дэмжиж хөрөнгө санхүүг цаг алдалгүй шийдэж өгсөн аймгийн Хүүхдийн зөвлөлийн дарга бөгөөд Засаг дарга М.Бадамсүрэнд эцэг эхчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье. Эрүүл мэндийн газар, “Энх” хүүхдийн зуслангийн захиргаа, БОЭТ, “Тэмүүлэл” ТББ, Хүүхэд хөгжлийн төвийн хамт олон бидэнтэй хамтарч ажиллалаа гэж аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн дарга А.Нансалмаа ярив.

Тус сувилал хоёр дахь жилдээ хүүхдүүдийг хүлээн авч, энэ жилийн хувьд хоёр ээлжээр 150 хүүхэд асарч сувилуулжээ. Нар, ус, агаар, шар ус, иллэг бариа зэрэг эмчилгээ заслыг хийснээр хүүхдүүд 500-2 кг жин нэмсэн тухай сувиллынхан ярьж байлаа   

Б.Туяа

Холбоотой мэдээ