Ирэх өвөл дулаан баригчийг ахин хэрэглэнэ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2016-07-22 12:43:33

Завхан аймаг өнгөрсөн 2015 онд Гүүд нэйборс ОУТББ –тай хамтран хэрэгжүүлж буй Дулаан баригч G-Saver  бүтээгдэхүүнийг нийлүүлэх төслийг эхлүүлсэн.

Энэ төслийн хүрээнд  Завханы 10 сумын 5600 өрх дулаан баригчтай болж түлшээ хэмнэсэн билээ. Мөн Улиастай сумын  Жинст, Товцог, Өлзийт багийн өндөр настай 34 иргэн G-Saver бүтээгдэхүүнийг бэлэглэж дулаан алдагдлыг бууруулж байсан. Харин энэ жил тус аймгийн 17 сум энэхүү бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр төслийн шугамаар хүлээн авах гэж байна. Харин Улиастай сум энэ жил 1300 ширхэг дулаан баригчийг айл өрхүүдэд хүргэх төлөвлөгөөтэй байна. Дулаан баригч / G-saver / бүтээгдэхүүн нь түлшний зардлыг 44,5 хувиар хэмнэж нүүрсний хэрэглээг 44,5 хувиар багасгах зориулалттай бүтээгдэхүүн юм.  Мэргэжлийн байгууллагын гаргасан судалгаа, лаборторын шинжилгээ дүгнэлтээр энэ төхөөрөмж нь бусад төрлийн зуухнуудтай харьцуулахад агаарын хийн стандартуудыг угаарын хийн агууламж, стандарт утгаас 1,26 дахин бага, хүхэрлэг хийн агууламж, стандарт утгаас 1,13 дахин бага, азотын хийн агууламж, стандарт утгаас 1,02 дахин багасгасан сайн нөлөө үзүүлсэн гэдгийг төслийн багийнхан мэдээллэв.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ