Дорнодчууд баяр наадмаа 70 саяын төсөвт багтаан хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
sarantsetseg@montsame.gov.mn
2016-07-22 12:29:41

Дорнод аймаг байгуулагдсаны 85 жилийн ойн баяр наадам өргөн дэлгэр амар жимэр сайхан болж өндөрллөө. Энэ удаагийн наадмаа Дорнодчууд 70 сая төгрөгийн төсөвт багтаан хийв.

Өнгөрөгч жил 100 гаруй сая төгрөгөөр наадаж байсан бол энэ жил хэмнэлттэй наадсан гэсэн үг. Аймгийн баяр наадмын комиссыг АЗДТГ-ын Тамгын тарга П.Бат-Өлзий ахалж ХДТ-ын бүжигчин Гантулга нээлтийн тоглолтыг найруулсан. Аймгийн баяр наадмын хаалтын тоглолтыг долоон саяд багтаасан байна. Ийнхүү эдийн засаг хүндхэн байгаа үед зардлаа хэмнэж чадсан нь олзуурхууштай юм. Энэ жилийн наадамд унаач хүүхдүүд гэмтээгүй, морь, бөх, харваа будлиан маргаангүй сайхан болж өнгөрлөө. Хүчит бөхийн барилдаанд гадны харъяат бөх барилдуулахгүй гэсэн шийдвэрийг бөхийн комисс гаргаж мөрдүүлсэн. Энэ нь нутгийн бөхчүүдээ дэмжиж цолонд хүргэх гэсэн санаа гэж учир мэдэх хүмүүс ярина лээ.

Б.Туяа

Холбоотой мэдээ