Их Британитай холбоотой асуудлаас үүсч болзошгүй үр дагаварт бэлтгэлтэй байхыг зөвлөлөө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2016-07-22 11:43:56

ВАШИНГТОН. /NHK/. Их Британи ЕХ-ноос тусгаарлах тухай хэлэлцээнээс гарч болзошгүй үр дагавраас сэргийлэхийн тулд бэлтгэлтэй  байхыг Олон улсын валютын сан /ОУВС/ 20-ийн бүлгийн орнуудад зөвлөлөө.

"20-ийн бүлгийн" Сангийн сайд нар, төвбанкны удирдлагууд бямба, ням гарагт БНХАУ-ын Чэнду хотод хуралдаж, санхүүгийн зах зээл дэх тодорхойгүй байдлыг арилгах арга зам болон дэлхийн эдийн засгийн асуудлыг хэлэлцэх ажээ.

ЕХ-ноос гарах болсон Их Британийн шийдвэр нь зах зээлүүдэд тодорхойгүй байдал, сандрал үүсгээд байгаа билээ. Иймээс Их Британийн асуудалтай холбоотой тодорхойгүй байдлыг багасгах нь сөрөг нөлөөг хязгаарлахад тус дөхөм болно гэж ОУВС тайландаа дурджээ.

Мөн ЕХ болон Их Британийн хэлэлцээний үр дүн тодорхойгүй байгаа энэ үед бодлого тодорхойлогчид санхүүгийн зах зээл дэх түгшүүртэй тодорхойгүй байдал дэлхийн эдийн засгийн ерөнхий төлөвт сөргөөр нөлөөлөхөөс сэргийлэхэд бэлэн байх ёстой гэж тайланд анхааруулсан байна.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ