"Бүрдийн цэнхэр бороо" яруу найргийн үдэшлэг болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ "Бүрдийн цэнхэр бороо" яруу найргийн үдэшлэг Өмнөговь аймгийн Соёл спорт цогцолборын "Соёмбо" театрт болно.
МЗЭ-ийн Өмнөговь аймаг дахь салбарын залуу яруу найрагч Төмөрийн Батхүрэл энэ сарын 21-ний 19.00 цагаас өөрийнхөө төрсөн өдрөөр уг үдэшлэгийг санаачлан зохион байгуулна. Үдэшлэгт МЗЭ-ийн гишүүн Г.Сэр-Одын шагналт яруу найрагч Н.Минжинсайхан, Э.Гантулга, МЗЭ-ийн гишүүн зохиолч, яруу найрагч У.Насанжаргал, яруу найрагч Т.Энх-Эрдэнэ нар урилгаар оролцоно.
Яруу найргийн үдэшлэгийг санаачлан зохион байгуулагч Т.Батхүрэл нь Өмнөговь аймгийн шилдэг шүлэгч шалгаруулах "Эгшиглэнт говь" яруу найргийн наадмын хошой цомын эзэн, говийн бүсийн "Говийн эгшиг" шүлгийн наадмын тэргүүн байр зэрэг аймаг, улсын чанартай олон тэмцээн уралдаанд шалгарч байсан авьяаслаг уран бүтээлч юм.