Азарганы уралдаанд П.Баярбатын хүрэн түрүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-07-21 22:52:16
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймаг байгуулагдсаны 93, Их Зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 110  жилийн ойн азарганы уралдаанд 78 хурдан ажнай шандас сорив.

Түрүү магнайд Сэргэлэн  сумын харъяат, Пүрэвдоржийн Баярбатын хүрэн, аман хүзүүнд Баянчандмань сумын харъяат Цэрэндаваагийн Мөнхбатын  дөлгөөн хар, гуравт Өвөрхангай аймгийн Баян-Өндөр  сумын харъяат Мандахын Мөнхбатын Цавидар, дөрөвт Сэргэлэн сумын Одсүрэнгийн Одбаярын алаг, айргийн тавд Жаргалант сумын  харъяат Галтын  Ганзоригийн хээр саран  азарга орсон байна. Зохион байгуулах комиссын мэдээлснээр азарганы уралдаан хэвийн үргэлжилжээ.

110 гаруй харваач цэц мэргэн сорьж байна

Төв аймаг байгуулагдсаны 93, Их Зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 110  жилийн ойн шагайн харваан тэмцээнд 12 багийн 115 харваач цэц мэргэн сорьж байна. Энэ жилийн тэмцээнд Монгол Улсын даяар дуурсагдах дархан мэргэн нэг, Үлэмж дархан харваач зургаа, улсын мэргэн долоо,  харьшгүй мэргэн зургаа, аймгийн гоц мэргэн 30 гаруй байгаа бөгөөд дүн 7 сарын 22-нд гарах юм.

Соёолонгийн уралдаанд Өмнөговь аймгийн Ш.Батмөнхийн хонгор морь түрүүлэв

7 сарын 21-ны 12 цагт барианаас гарч, 14 цагт ирсэн Соёолонгийн уралдаанд 106 хүлэг хурд сориход Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харъяат Ш.Батмөнхийн Хонгор зүсмийн соёолон түрүү магнайд орлоо. Аман хүзүүнд Төв аймгийн Баян сумын харъяат С.Элбэгзаяагийн хүрэн, айргийн гуравт Баянцагаан сумын харъяат Ц.Энхбаярын хүрэн зээрд, дөрөвт Сэргэлэн сумын харъяат А.Баярмагнайгийн хонгор, айргийн тавд Сэргэлэн сумын харъяат М.Эрдэнэбатын зээрд  үрээ орж  наадамчин олныг баясгав.

                          Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ