Монголын Жүдо Академи Дундговь аймагт салбараа нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-02-10 15:45:03
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Монголын Жүдо Академи Дундговь аймагт салбараа нээж, тус спортоор хичээллэх сонирхолтой хүүхэд, залуучуудыг бүртгэж байна. 5-аас дээш насны хүүхэд, залуучууд бүртгүүлэх боломжтой ба 7 хоногт 3-4 удаа хичээллэх ажээ.

Тус академи 2009 онд байгуулагдсан, Улаанбаатар, Эрдэнэт, Мандалговь хотод 6 салбар, 600 гаруй суралцагчтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг.

Жүдо бөхөөр дамжуулан Ммнголын хүүхэд залууст бие бялдар болоод зан суртахууны өв тэгш хүмүүжил, төлөвшил олгох зорилготой тус академийн сургалт Япон улсын Кодокан Их Сургуулийн “Кюү Дан” систем дээр суурилдаг аж.

Академийн суралцагчид дотоодын болон олон улсын тэмцээн уралдаануудад тогтмол оролцон, 2019 оны жүдо бөхийн өсвөр үеийн УАШТ-д багаараа тэргүүн байр эзэлжээ. Мөн Япон, Польш, ОХУ, АНУ, Франц, Итали зэрэг оронд зохиогдсон өсвөрийн тэмцээнүүдэд оролцож медаль хүртжээ.

Монголын Жүдо Академийн тус аймгийн салбарын хичээл, сургалтын үйл ажиллагаа ирэх 7 хоногоос эхлэх бөгөөд сонирхсон хүүхэд залуучууд 9511-7755, 8859-9099 утсаар холбогдон бүртгүүлэх боломжтой.  

Холбоотой мэдээ