Гурван настай хүүхдийг энэ сарын 14-нөөс цэцэрлэгт авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
munkhbaatar@montsame.gov.mn
2022-02-08 11:46:23
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гурван настай хүүхдийг энэ сарын 14-нөөс цэцэрлэгт авахаар төлөвлөсөн тухай БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр мэдээлэв. 


Хоёр насандаа цэцэрлэгт бүртгүүлсэн хүүхдүүд тухайн харьяа цэцэрлэгтээ бүртгэл шаардахгүй явах юм байна.  Харин бүртгэлээс гадуур үлдсэн хүүхдүүд шинээр бүртгүүлэх асуудал үүсэх аж.


БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ, "Бид гурван настай хүүхдүүдийг 100 хувь цэцэрлэгт хамруулж чадахгүй. Улсын хэмжээнд гурван настай 76 763 мянган хүүхэд байгаагийн 61 хувь буюу 47 мянгыг нь хамруулах боломжтой. Гэхдээ төрийн өмчит цэцэрлэгийн багтаамжийг шахахаар төлөвлөж байна. Мөн хувийн цэцэрлэгийн багтаамжийг тооцож байгаа. Төрийн өмчийн болон хувийн цэцэрлэгийн багтаамжийг 100 хувь шахаж ажиллана. Ингэснээр, гурван настай хүүхдийн 61 хувь, дөрвөн настай хүүхдийн 56 хувь, таван настай хүүхдийг 100 хувь цэцэрлэгт хамруулна. Одоогийн гүйцэтгэлээр, таван настай хүүхдүүдийн цэцэрлэгийн хамрагдалт 94 хувьтай байна" гэлээ.


Коронавируст цар тахлын улмаас өнгөрсөн хугацаанд 2, 3 настай хүүхдийг цэцэрлэгт авахгүй байх шийдвэр гараад байсан юм.

Холбоотой мэдээ