Коронавируст халдварын 426 тохиолдол батлагджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны мэдээгээр, өчигдөр коронавируст халдварын 426 тохиолдол батлагджээ.
Үүнээс нийслэл Улаанбаатар хотод 157, аймаг, орон нутагт 269 тохиолдол бүртгэгдсэн байна. Зөөвөрлөгдсөн тохиолдол байхгүй байна. Халдварын улмаас хоёр хүн нас баржээ.
Халдвараар нийт 7241 хүн хэвтэж байгаа бол, 37 703 хүн гэрээр тусгаарлагдан эмчлүүлж байна.