Архангай аймаг өрсөлдөх чадвараа 20 оноогоор ахиулжээ

ОРОН НУТАГТ | Архангай
gereltod@montsame.mn
2022-01-28 15:34:13

Архангай /МОНЦАМЭ/. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв (ЭЗБӨЧСТ)-өөс аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2021” судалгааны үр дүнг танилцуулсан.

Өрсөлдөх чадварын ерөнхий оноогоо Архангай аймаг 20-иор ахиулсан нь өнгөрөгч нэг жилд хамгийн өсөлттэй нь байлаа хэмээн Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн Удирдах зөвлөлийн тэргүүн П.Цагаан өөрийн цахим хуудастаа онцолжээ. 

Архангай аймаг сүүлийн жилүүдэд өрсөлдөх чадвараараа 20, 21 дүгээр байрт жагсаж байсан.

2021 онд тус аймаг 15-д эрэмбэлэгдэж байна.

Засаглал, дэд бүтцийн үзүүлэлтээр өмнөх оны үр дүнтэй харьцуулахад Архангай аймгийн үзүүлэлт нэмэгдсэн байна.

Аймгуудын өрсөлдөх чадварыг хэмжихдээ эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэсэн 4 үндсэн бүлгийн хүрээнд 175 шалгуур үзүүлэлтээр үнэлж тооцдог байна.


Холбоотой мэдээ