БНСУ-д коронавирусийг PCR-ын шинжилгээнээс хурдан илрүүлдэг био мэдрэгч бүтээжээ

ДЭЛХИЙД | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2022-01-27 11:20:40

СӨҮЛ. /Yonhap/. Солонгосын шинжлэх ухаан, технологийн хүрээлэнгийн (KIST) эрдэмтэд коронавирусний хувилбаруудыг 30 минутын дотор илрүүлдэг био мэдрэгч бүтээжээ.


Эрдэмтдийн хэлж буйгаар, энэхүү био мэдрэгчийн хариу нь PCR буюу хамар залгиурын арчдаснаас вирусийн нуклейн хүчлийг (РНХ) олшруулан илрүүлэх аргатай адил алдаа мадаггүй гардаг байна.


Илрүүлэх өндөр мэдрэмжтэй, авсаархан био мэдрэгчээр “COVID-19”-ийн хувилбаруудыг илрүүлэхдээ ангиотензин хувиргагч фермент 2 (ACE2)-ыг ашигладаг аж.


Одоогоор хамгийн түгээмэл хэрэглэж буй PCR -ийн шинжилгээ нь “SARS-CoV-2” буюу “COVID-19” өвчнийг үүсгэгч вирусний генетик материалыг хайдаг молекулын шинжилгээ юм. PCR-ийн шинжилгээний хариу ихэвчлэн дор хаяж хэдэн цагийн дараа гардаг бол Өмнөд Солонгосын эрдэмтдийн био мэдрэгч нь коронавирусний хувилбаруудыг 30 минутын дотор илрүүлдэг байна. 


Холбоотой мэдээ