"Монгол бахархалт эр"-чүүд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-07-20 23:35:24
Yesukheitumur Tumurbaatar

Монголын  уламжлалт зан заншлыг өнөөгийн залууст таниулж, үелэн үлдээх зорилгоор зөвхөн насанд хүрсэн эрсийг хамруулдаг "Монгол бахархалт эр хүн" тэмцээн Төв аймгийн Зуунмод суманд 7 сарын 20-нд болов.

Аймгийн ИТХ, Засаг даргын тамгын газар, Биеийн тамир спортын хорооноос баяр наадмын өмнө, уламжлал болгон, хоёр дахь жилдээ зохиосон уг тэмцээнд 10 сумын 15 иргэн  эрийн гурван наадмаар хурд хүч, авхаалж самбаа сориход тэргүүн байранд Баянхангай сумын Э.Чойном, хоёрт  Баян сумын Д.Энхтайван, гуравт Бүрэн сумын Д.Баярбат нар орж, 1-3 сая төгрөгийн мөнгөн шагнал, өргөмжлөл хүртлээ.

Зохион байгуулах багийн гишүүн БТСГ-ын дарга Г.Лхагвасүрэн хэлэхдээ орчин үеийн залууст Монгол хүний ёс жудаг, ур ухааныг төлөвшүүлэх ач холбогдлын хүрээнд санаачлан явуулсан уг тэмцээнийг цаашид улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлэх  хэтийн зорилготой буйг тодотгосон юм.

                          Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ