Бээжинд ирсэн Олимпын оролцогчдоос дахин халдварын тохиолдол илэрчээ

ДЭЛХИЙД | Спорт
Jargal.d@montsame.mn
2022-01-25 14:52:22

БЭЭЖИН. /TASS/. Хятад улсын нийслэл Бээжин хотноо Олимпын наадамд оролцохоор хүрэлцэн ирсэн хүмүүсийн дундаас коронавирусний халдварын 15 шинэ тохиолдол илэрлээ гэж наадмыг зохион байгуулах хорооноос мягмар гарагт нийтэлсэн мэдэгдэлд дурджээ.


Тодруулбал, нэгдүгээр сарын 24-ний өдөр Хятадад 246 хүн ирснээс 23 нь тамирчин болон албаны хүмүүс, 223 нь "бусад сонирхогч талуудын төлөөлөгчид" байсан гэж Олимпын наадмыг зохион байгуулах хороо мэдээлжээ. Тэднээс PCR шинжилгээ авахад сонирхогч талуудын төлөөлөгчид дундаас халдварын 12 тохиолдол илэрчээ. Харин өөр гурван тохиолдол нь өмнө нь ирээд шинжилгээ өгсөн хүмүүсийн дундаас илэрсэн нь нэг нь тамирчин, хоёр нь сонирхогч талуудын төлөөлөгчид аж.


Нэгдүгээр сарын 23-ны өдөр ОХУ-ын Олимпын хорооны найман төлөөлөгч Бээжинд хүрэлцэн очжээ. Бээжингийн олимпод оролцох Оросын багийн төлөөлөгчдийн тэргүүн Андрей Конокотиний мэдээлснээр, тэдний коронавирусний шинжилгээний хариу нь “сөрөг” гарсан байна.


Коронавирусний халдвар илэрсэн олимпын оролцогчид 10 хоног тусгаарлагдсаны дараа өмнө нь захиалсан буудалдаа буцах боломжтой. Гэхдээ "COVID-19"-ийн шинж тэмдэг илрээгүй, шинжилгээний хариу нь гурван өдөр дараалан сөрөг гарсан байх шаардлагатай байна.



Холбоотой мэдээ