Гэмт хэрэг, зөрчлөөс сэргийлэх чиглэлд хоногт 35-40 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-01-24 18:51:06

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймаг дахь Цагдаагийн газраас “Сар шинэ-2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд эргүүл, хяналт шалгалтын ажлаа эрчимжүүлжээ.

Байнгын, хөдөлгөөнт хяналтын цэгт болон эргүүлээр хоногт 35-40 цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг шат дараатай зохион байгуулж байна.  

“Сар шинэ-2022” нэгдсэн арга хэмжээ нь улсын хэмжээнд 2022 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжлэх юм. Энэ хугацаанд архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийх бөгөөд сумдад тусгай төлөвлөгөөний дагуу ажиллах, зөвшөөрөлгүй архи, согтууруулах ундаа худалдан борлуулж буй зөрчлийг илрүүлэх, бусад төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, холбогдох хууль тогтоомжийг сурталчлахад анхаарч ажиллана гэж албаныхан хэллээ.  

"Сар шинэ" нэгдсэн арга хэмжээний хүрээнд Манхан сумын нутаг дэвсгэрт байрлах авто замын байнгын хяналтын цэгт хяналт шалгалтыг эрчимжүүлж, үүрэг гүйцэтгэх хугацаанд иргэн Г нь 2 ширхэг нойтон тарвага тээвэрлэн явсныг илрүүлэн, одоогоор шалгаж байгаа аж.    

Холбоотой мэдээ