Аварга малчин өрх, тариаланчдыг тодруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-01-24 16:02:04
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Засаг даргын 2022 оны хоёрдугаар хуралдаанаар “Аймгийн аварга” малчин өрх, тариаланч, тэмээчин шалгаруулах тухай хэлэлцэж шийдвэрлэв.  

Мал аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, мал маллагааны уламжлалт аргыг эзэмшин, түүнийг илүү боловсронгуй болгох, малын чанарыг сайжруулан ашиг шимийг нэмэгдүүлэх, мал сүргээ эрүүлжүүлэх үйлсэд амжилт гаргасан 36 малчин өрхийг “Аймгийн аварга малчин өрх”-өөр, хоёр өрхийг “Аварга тэмээнчин өрх”-өөр тус тус шалгарууллаа.

Мөн нэгжээс хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлдээ амжилт гарган газар тариаланг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан нэг өрхийг “Аварга тариаланч”-аар тодруулжээ.

“Аварга тэмээчин өрх”-өөр Гурвансайхан сумын Алтангэрэлийн Бавуу (эхнэр Өвгөнхүүгийн Энхсаруул), Дэлгэрхангай сумын Шархүүгийн Эрдэнэсүх (эхнэр Цагаанбандийн Мөнгөнтуяа, “Аварга тариаланч”-аар Адаацаг сумын Базарбидрангийн Баянмөнх шалгарсан байна.

Харин “Аварга малчин өрх”-өөр дараах малчин өрхүүдийг тодрууллаа:

1.    Сайнцагаан сум              Аюур Сэрдамба (эхнэр Хорол Дондогмаа)

2.    Сайнцагаан сум              Төмөртогоо Батхуяг (эхнэр Лхагвасүрэн Мөнхзул)

3.    Сайнцагаан сум              Сугир Энхтайван (эхнэр Хүрэлбаатар Буянжаргал)

4.    Адаацаг сум                    Пүрэвсүрэн Баттөгс (эхнэр Жүгдэр Бадамханд)

5.    Адаацаг сум                    Төмөр Түвшинжаргал (эхнэр Жанчивдорж Алдармаа)

6.    Баянжаргалан сум          Наваандоо Болдбаатар (эхнэр Монхор Норжмаа)

7.    Баянжаргалан сум          Базар Батхүү,

8.    Говь-Угтаал сум              Хорол Мөнх-Очир (эхнэр Чүлтэм Даваасүрэн)

9.    Говь-Угтаал сум              Шаравдорж Галбаяр (эхнэр Балбармаа Жаргалмаа)

10.  Өлзийт сум                     Шарав Зоригтбаатар (эхнэр Сумьяа Сувдмаа)

11.  Өлзийт сум                     Шатар Жаргалдорж (эхнэр Цэвэгмид Тэрбиш)

12.  Өлзийт сум                     Батмөнх Нармандах (эхнэр Баатарсүрэн Адъяасүрэн)

13.  Сайхан-Овоо сум           Банзрагч Жанлавчанцал (эхнэр Сумъяа Туяа)

14.  Сайхан-Овоо сум           Доржпалам Батболд (эхнэр Зууннаст Үүрдмөнх)

15.  Сайхан-Овоо сум           Жанцан Нямсанаа (эхнэр Лайзад Бадам)

16.  Луус сум                         Нэргүй Бямбажав (эхнэр Сугир Дэлгэржаргал)

17.  Луус сум                         Пүрэвдорж Ганбат (эхнэр Галсандорж Ханд)

18.  Гурвансайхан сум          Халтар Адъяадорж (эхнэр Бямбацэрэн Пүрэвсүрэн)

19.  Гурвансайхан сум          Батсуурь Дашхүү (эхнэр Шарав Цэрэнцэцэг)

20.  Хулд сум                         Жинлэн Цолмон (эхнэр Жамсран Цэмбэлмаа)

21.  Хулд сум                         Сүхбаатар Одсүрэн (эхнэр Эрхэмбаатар Сэлэнгэ)

22.  Дэлгэрцогт сум               Пүрэв Доржсүрэн (эхнэр Цэнджав Отгонтуяа)

23.  Дэлгэрцогт сум               Батсүрэн Ганболд (Жамсранжав Дагиймаа)

24.  Дэлгэрхангай сум           Сумъяасүрэн Жаргалсайхан (эхнэр Дуламсүрэн Одончимэг)

25.  Дэрэн сум                       Намсрай Болдбаатар (эхнэр Шарав Бямбарэгзэн)

26.  Эрдэнэдалай сум           Бавуу Төмөр (эхнэр Жамъяанхорол Оюундэлгэр)

27.  Эрдэнэдалай сум           Лодоншарав Доржбат (эхнэр Юндэнноров Хандсүрэн)

28.  Эрдэнэдалай сум           Жамъяндорж Ганбагана (эхнэр Жарантай Сансармаа)

29.  Эрдэнэдалай сум           Оюундарь Ундрахбаяр (эхнэр Лочинсамба Соёлмаа)

30.  Эрдэнэдалай сум           Шоовон Батсүх (эхнэр Орос Гантулга)

31.  Эрдэнэдалай сум           Намрай Балган (эхнэр Батсуурь Долгор)

32.  Эрдэнэдалай сум           Хөнхөр Ганбаатар (эхнэр Цагаанбанди Ганчимэг)

33.  Өндөршил сум                Норов Гэрэлт-Од (эхнэр Содномзав Мөнхгэрэл)

34.  Өндөршил сум                Батбаяр Цогтсайхан (эхнэр Болд Бүжидмаа)

35.  Цагаандэлгэр сум           Дашдондов Мөнхбаатар (эхнэр Батнасан Өнөржаргал)

36.  Цагаандэлгэр сум           Шархүү Эрдэнэсүх ( эхнэр Цэдэндамба Энхтунгалаг)

Жил бүрийн сар шинийн босгон дээр малчдынхаа ажил хөдөлмөрийг үнэлэн ийнхүү аваргуудаа тодруулдаг уламжлалтай бөгөөд дээрх малчин өрх, тариаланчдад олгох шагналын 37,500,000 төгрөгийг аймгийн Засаг даргын нөөц сангаас зарцуулахаар шийдвэрлэжээ.

Холбоотой мэдээ