Тэмээ, ямааны тоо толгой буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2022-01-20 10:00:09

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Өнгөрсөн оны жилийн эцийн мал тооллогоор Говьсүмбэр аймгийн хэмжээнд 432 196 толгой мал урьдчилсан байдлаар тоолуулжээ.

Малын төрлөөр дэлгэрүүлж үзвэл 24 268 адуу, 17 810 үхэр, 1 067 тэмээ, 219 420 хонь, 169 631 ямаа байна.

Өмнөх оныхтой харьцуулахад хонь 0.4 хувь, үхэр 8.2 хувь, адуу 6.5 хувиар тус тус өсөж, ямаа 11.8 хувь, тэмээ 2.2 хувиар буурсан байна.

Холбоотой мэдээ