“Ган Хэрлэн”, "22 дугаар бааз", "Ард Даатгал"-ын ханш хамгийн их нэмэгдэв

Монголын мэдээ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-01-18 18:40:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид энгийн арилжаагаар 39 ХК-ийн 924,722 ширхэг хувьцааг 1,307,577,179 төгрөгийн үнийн дүнгээр арилжлаа. Үүнээс 13 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 24 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн хувьцаа ханш тогтвортой байв

Энэ өдөр "Хорин хоёрдугаар бааз" (AHH+15.00%), "Ган хэрлэн" (HZB+15.00%) болон "Ард Даатгал" ХК (AIC+14.42%)-ийн хувьцааны ханш хамгийн их өсөв. Харин "Жидакс" (SOH-11.74%), "Улсын Их Дэлгүүр" (UID-11.48%) болон "Талх чихэр" ХК (TCK-7.41%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 43,314 ширхэг нэгж эрхийг 19.6 сая төгрөгөөр, нийт 100 ширхэг компанийн бондыг 9,900 ам.доллароор тус тус арилжив. ТOП-20 индекс 1.14 хувиар буурч 41,377.06 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,705,851,372,834 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

Холбоотой мэдээ