Өвөрхангай аймаг татварын орлогоо давуулан биелүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-01-17 18:06:35

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Татварын хэлтэс 2021 онд 16.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 18 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.

Тухайлбал, аймгийн хэмжээнд бүртгэлтэй 1598 ХХК, 544 салбар хоршоо, нөхөрлөл, 213 төсөвт байгууллага, 354 төрийн бус байгууллага, 70818 иргэн зэрэг нийт 73527 татвар төлөгчийн хүрээнд төсвийн орлогыг нэмэгдүүлэн ажиллажээ.

Үндэсний статистикийн хорооноос аж ахуйн нэгж, байгууллагын ээлжит тооллогыг 2021 онд улс орон даяар зохион байгуулсан. Үүнд бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 2000 буюу 87 хувь, хувиараа хөдөлмөр эрхлэгч 280 иргэн хамрагдсан бөгөөд 2021 онд 79 хуулийн этгээд шинээр бүртгүүлжээ.

Холбоотой мэдээ