Шилдэг ААН-үүд тугаа мандууллаа

Монголын мэдээ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-01-14 17:55:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Оны шилдэг ААН-үүдийн тугийг өргөх ёслол МҮХАҮТ-ын гадна өнөөдөр боллоо. Энэ нь тухайн оны шилдэг компани, ААН-үүдийг алдаршуулж буй ёслол хүндэтгэлийн нэг үйл ажиллагаа юм гэдгийг Худалдаа, аж үйлдвэрийн Танхимын удирдлага тодотгов. МҮХАҮТ-ын “Энтрепренер” шагнал гардуулах ёслолын ажиллагаанаас Гранпри шагнал хүртсэн болон оны шилдэг ААН-ээр шалгарсан 10 компанийн лого бэлгэдэл бүхий тугийг бүтэн жилийн турш мандуулдаг уламжлалтай аж. Энэ удаад “Энтрепренер-2021”-ын Гран-при шагна хүртсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК,

Ази Номхон Далайн бүсийн ХАҮТ-ын нэгдсэн холбоо (CACCI)-ны шагналт “Петровис групп” ХХК,

оны шилдэг аж ахуйн нэгжээр шалгарсан:

  •  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ,
  • “Оюу толгой” ХХК,
  • “Энержи ресурс” ХХК,
  • ХААН банк,
  • “Мобиком корпораци” ХХК,
  • “Грийн групп” ХХК,
  • “Сүү” ХК,
  •  “М Си Эс-Кока кола” ХХК,
  • “Номин холдинг” ХХК,
  • “Ханбогд кашмир” ХХК-ийн тугийг мандууллаа.
Холбоотой мэдээ