Олон нийтийг хамарсан үйл ажиллагааг 20 хүртэлх хүнтэй байх зарчмыг баримтална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-01-13 09:54:03

Төв /МОНЦАМЭ/ Шуурхай штабын өнөөдрийн хуралдаанаар улсын хэмжээнд хурдацтайгаар тархаж байгаа коронавируст халдварын нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх нэгдсэн зөвлөмжийг гарган иргэдэд яаралтай таниулах, ухуулга сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх, нэмэлтээр дэлгэх тусгаарлан эмчлэх байрны бэлтгэл бэлэн байдлыг хангах, халдвар хамгааллын хувцас, хэрэгслийн нөөцийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах чиглэл өглөө.

Мөн өндөржүүлсэн бэлэн байдлын “Улбар шар” түвшинг сунгаж, ковидын хариу арга хэмжээний хүрээнд 20 хүртэлх хүнтэй байх зарчмыг баримтлан олон нийтийг хамарсан үзэсгэлэн худалдаа, уралдаан тэмцээн, урлаг уран сайхны тоглолт, сургалт, хурал зөвлөгөөн, дугуйланг  1-р сарын 18-ны өдрийг хүртэл хязгаарлалаа. 

Холбоотой мэдээ