Олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоохгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-01-12 17:32:29

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Коронавирусний халдварын омикрон хувилбар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор зарим аймагт төрийн болон орон нутгийн өмчит байгууллагууд олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоод байгаа.

Харин Баян-Өлгий аймагт хязгаарлалт тогтоох эсэх асуудлаар аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Д.Бауыржанаас тодруулахад, "Одоогоор тийм шийдвэр гараагүй. Өнөө, маргаашдаа хязгаарлалт тогтоохгүй" хэмээн хариуллаа.

Холбоотой мэдээ