Казахстанд дөрвөн хүнийг буудан хөнөөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-07-19 10:28:56

АЛМАТЫ. /Reuters/. Даваа гарагт Казахстаны хамгийн том хот болох Алма-Аты-гийн цагдаагийн газар руу зэвсэгт этгээдүүд дайран орж, гурван хүнийг хөнөөжээ.

Тэд цагдаагийн газар руу дайран орж, цагдаа нартай буудалцах  явцад нэг иргэн, гурван цагдаа амь үрэгджээ. 

Тус улсын аюулаас хамгаалах хүчнийхэн энэ хэрэгтэй холбогдуулан хоёр эрэгтэй хүнийг баривчилж, хэргийг мөрдөн шалгаж байна.

Казахстан бол Төв Азийн бүс нутаг дахь харьцангуй тайван улс юм.

Нефть, уран зэрэг ашигт малтмалын экспортын үр дүнд тус улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд эрчимтэй өсч байгаа билээ.

Өнгөрсөн сард зэвсэгт этгээдүүд тус улсын олон газар, тэдгээрийн дотор баруун хойд нутгийн Актобе хотын цэргийн объектод халдан долоон хүний аминд хүрсэн юм.

Энэ хүчирхийллийн ажиллагаа нь “Лалын улс” бүлэглэлтэй холбоотой гэж аюулаас хамгаалах хүчнийхэн үзэж байна.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ