Мал хулгайлах 17 гэмт хэргийг илрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-01-10 12:35:41

Говь-Алтай /МОНЦАМЭ/. “Мал Мах 2021” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Говь-Алтай аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж, 4 бүлгийн 18 гэмт хэрэгтний үйлдлийг баримтжуулан, мал хулгайлах 17  гэмт хэргийг илрүүлжээ. 

Улсын хэмжээнд өрнөж буй нэгдсэн арга хэмжээний хүрээнд гурван хяналтын постод 24 цагаар холбогдох байгууллагын алба хаагчидтай хамтран хяналт шалгалт хийн ажиллаж байгаа ажээ. Зах худалдааны төв, улсын чанартай автозам дагуу хийж буй хяналт шалгалтын явцад 4 бүлгийн 18 гэмт хэрэгтнийг баривчилж, одоогоор мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна хэмээн холбогдох албанаас мэдээллээ.

Малчид, мал бүхий иргэдийг малаа хараа хяналтттай, тогтмол хариулга маллагаатай байлгахыг тус аймаг дахь Цагдаагийн газраас анхаарууллаа. Түүнчлэн гарал үүслийн гэрчилгээгүй мал, мах тээвэрлэсэн болон тууварласан тохиолдолд зөрчлийн тухай хуулиар иргэнийг 150 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 1,5 сяа төгрөгөөр торгоно гэдгийг ч сануулсан юм.



Холбоотой мэдээ