“Sinopharm”, “Sinovac”-ийн вакцинууд “омикрон”-оор халдварлан эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээс сэргийлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2022-01-06 12:51:18

КАИР. /Xinhua/. Хятадын “Sinopharm”, “Sinovac” компанийн "COVID-19"-ийн вакцинууд “омикрон” хувилбараар халдварласны улмаас хүндээр өвчлөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээс сэргийлж байгаа талаар АНЭУ-д төвтэй “The National” сонин ДЭМБ-ын мэргэжилтний хэлснийг эш татан уламжилжээ.


ДЭМБ-ын цар тахлын асуудал хариуцсан төлөөлөгч Абди Махамудын мэдээлснээр, коронавирусний “омикрон” хувилбар амьсгалын дээд замд нөлөөлдөг болохыг, мөн өмнөх хувилбаруудаас хөнгөн өвчлүүлдэг болохыг харуулсан нотолгоонуудын тоо нэмэгдэж байгаа ажээ.


АНЭУ саяхан “Sinopharm” компанид гарган авсан рекомбинант уургийн шинэ вакцинд яаралтай журмаар хэрэглэх зөвшөөрөл олгосон бөгөөд уг вакциныг нэмэлт тунгийн журмаар тарина гэж сонины мэдээнд дурджээ. Хятадын шинэ вакцин нь шинэ хувилбарын эсрэг дархлааг сайжруулах чадвартай болохоо нотолсон бөгөөд “аюулгүйгээс гадна хурдан үйлдвэрлэх боломжтой, хадгалах, түгээхэд хялбар" гэдгийг АНЭУ-ын Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн байна. 

Холбоотой мэдээ