Аймгийн Онцгой комиссын шийдвэрүүд гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2022-01-10 12:04:32
Хэнтий /МОНЦАМЭ/ Өнөөдөр аймгийн ОК хуралдаж дараах асуудлуудыг шийдвэрлэлээ.
"Ковид-19" цар тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2022 оны гуравдугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгалаа.
Мөн Төрийн байгууллагуудын ажиллах цагийн хуваарийг 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл богиносгосон цагаар (09:00-12:00, 14:00-17:00) ажиллуулахыг төрийн байгууллагын дарга, эрхлэгч нарт даалгалаа.
Түүнчлэн коронавируст халдварын “Омикрон“ хувилбараас урьдчилан сэргийлэх чиглэлээр гадаадад улс орноос ирж байгаа иргэдэд Улсын онцгой комиссын даргын 2021 оны 69 дүгээр тушаалаар баталсан түр журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг холбогдох удирдлагуудад үүрэг болгов.
Соёл урлаг, үзвэр үйлчилгээ, спортын үйл ажиллагаа, спорт заал танхимыг 50 хүртэлх хувийн дүүргэлттэйгээр зохион байгуулах явцад дархлаа сэргээх нэмэлт 3 дугаар тунд хамрагдсан эсэх, заал танхимын дүүргэлт, халдваргүйжүүлэлт, хариуцлагын гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг бүх шатны Засаг дарга нарт, Улсын онцгой комиссын 41 дүгээр тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг төрийн болон хуулийн этгээдийн дарга, захирал нарт тус тус үүрэг болголоо.
Холбоотой мэдээ