3587 иргэн үнэлгээний төхөөрөмжид саналаа өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2022-01-05 19:40:55
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймаг өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн төрийн найман байгууллагадаа үнэлгээний төхөөрөмжийг нэвтрүүлж ажиллажээ.
Төрийн албан хаагчаас иргэдэд үйлчилгээ үзүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсгэхгүй, хүнд суртал гаргахгүй, хөнгөн шуурхай үйлчилгээг нэвтрүүлэх үүднээс энэхүү төхөөрөмжийг суурилуулсан аж.
Үнэлгээний төхөөрөмж суурилуулсан байгууллагуудаар 12 дугаар сард 3587 иргэн үйлчлүүлжээ. Ингэснээр төрийн үйлчилгээг маш сайн 3107, сайн 462, дунд 17, муу 1 түвшинд үнэлжээ.
Ташрамд дуулгахад яамд, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагууд, аймгийн ЗДТГ-ууд зэрэг 70 шахам газраас байгууллагын шударга байдлын эрэмбээр 2021 онд Хэнтий аймгийн ЗДТГ 81,1 үнэлгээтэй хоёрдугаарт эрэмбэлэгджээ.
Холбоотой мэдээ