Цэргийн шинэчилсэн тоо бүртгэл эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-01-05 17:57:22

Дорнод /МОНЦАМЭ/. Цэргийн шинэчилсэн тоо бүртгэл эхэллээ. Дорнод аймгийн харьяат цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицер, ахлагч нарыг энэ сарын 3-наас ирэх сарын 5-ны өдөр хүртэл харьяа багийн Засаг даргын ажлын байранд бүртгэх аж. Тиймээс 18-50 насны эрэгтэйчүүд, 55 хүртэлх насны бэлтгэл офицер, ахлагч, 60 хүртэлх насны ахлах, 65 хүртэлх насны бэлтгэл дээд офицерууд бүртгэлдээ хамрагдахыг анхаарууллаа.

Цэргийн бүртгэлд ирэхдээ иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх (Бэлтгэл офицер, ахлагчийн үнэмлэх)-тэй ирж тэмдэглэл хийлгүүлнэ. Цэргийн үүрэгтний үнэмлэхээ хаяж гээдүүлсэн болон шинээр 18 нас хүрсэн иргэд 3х4 хэмжээний цээж зураг хоёр хувь, иргэний цахим үнэмлэх, (төрсний гэрчилгээ), ажлын газрын болон оюутны үнэмлэхтэйгээ очих юм. 
Бүртгэлийг ажлын өдрүүдэд 08.30-17.00, амралтын өдрүүдэд 10.00-17.00 цагийн хооронд явуулна. Тогтоосон хугацаанд цэргийн бүртгэлд хамрагдаагүй, зайлсхийсэн иргэдэд зөрчлийн тухай хууль, тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэх заалт бий.
Холбоотой мэдээ