Зарим суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2022-01-05 16:52:33

Өмнөговь /МОНЦАМЭ/ Шүлхий өвчний шинэ голомтууд үүссэн тул хорио цээрийн дэглэм тогтоолоо. 

Өмнөговь аймгийн Мандал-Овоо, Сэврэй суманд онцын шаардлагагүй бол зорчихгүй байхыг аймгийн Мал эмнэлгийн газраас мэдэгдлээ.

Энэ сарын 3-ны өдөр Сэврэй сумын Хоолт багийн нутагт малын шүлхий өвчин илэрсэн байна. Мөн Мандал-Овоо Цогт-Овоо сумын заагт болон Сэврэй Булган сумын заагт голомтууд үүсээд байгаа аж. Иймд тухайн бүс нутаг руу зорчих хөдөлгөөнд хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. 

Өмнө нь буюу өнгөрсөн сарын 5-нд Мандал-Овоо сумын нутагт малын гоц халдварт шүлхий өвчин гарч, Мандал-Овоо болон хил залгаа Булган, Цогт-Овоо сумын нутагт хорио цээрийн дэглэм тогтоогоод байсан юм. Тухайн хяналтад байсан малын шинж тэмдэг арилаад байтал дахин ийн дэгдэж эхэлжээ.

Холбоотой мэдээ