Туркийн агаарын орон зайд эргүүл хийх тушаал өгөв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-07-18 15:56:40

АНКАРА. /TASS/. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган тус улсын агаарын орон зайд эргүүл хийхийг Агаарын цэргийн хүчний байлдааны нисэх онгоцны нисгэгчдэд тушаалаа гэж “Anadolu” агентлаг мэдээлэв.

Энэ эргүүлийн нислэг нь аюулгүй байдал, агаарын орон зайн хяналтыг бэхжүүлэх зорилготой гэж мэдээлэлд дурджээ.

Энэ сарын 16-нд Туркт цэргийн эргэлт хийх оролдлого гарах үед Анкара болон Истанбул хотод зэвсэгт мөргөлдөөн болсон билээ. Хамгийн сүүлд ирсэн мэдээллээр, энэ хэрэг явдлын улмаас 290 хүн амиа алдаж, 1440 хүн шархадсан байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ